Page 26 - MT _suuri -1217
P. 26

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            2.  Гүйцэтгэлийн  түвшинчилсэн  шалгуурт  хийх  үйлийг  Блумын  таксономын
               танин мэдэхүйн түвшнийг илэрхийлсэн үйл үгээр тодорхойлсон. Мэдээллийн
               технологийн    шалгуурт   ихэвчлэн   сонгож    хэрэглэсэн   “тайлбарлах,
               гүйцэтгэх,  боловсруулах”  гэсэн  үгүүд  ямар  өргөн  утга  илэрхийлж  байгааг
               анхаарч  даалгавар  боловсруулах  (Боловсролын  үнэлгээний  төв,  2020  он,
               “Боловсролын үнэлгээ, арга зүйн зөвлөмж”, хуудас 28-29 үзэх)
            3.  Зарим  нэгж  сэдвийн  хувьд  СҮД-ийн  шалгуур  нь  маш  ерөнхий
               тодорхойлогдсон. Иймд нэгжийн хүрээнд эзэмших мэдлэг, чадвар, хэрэглээг
               нарийвчлан бүрэн гүйцэд тодорхойлж, үнэлгээний даалгавар боловсруулах
               (Боловсролын  үнэлгээний  төв,  2020  он,  “Боловсролын  үнэлгээ,  арга  зүйн
               зөвлөмж”, хуудас 25-27 үзэх)
            4.  Энэхүү  зөвлөмжид  нэгж  сэдвийн  үнэлгээ  хийх  төлөвлөлт  хийхдээ  хөтөлбөрийн  үнэлгээний  3
               зорилтыг (Мэдлэг ойлголт, чадвар, хандлага төлөвшил) тусгаж төлөвлөсөн ч хандлага төлөвшлийг
               хэрхэн  үнэлэх  талаар  зөвлөмж  оруулаагүй.  Иймд  хандлага  төлөвшлийн  үнэлгээг  орхигдуулахгүй
               хийхэд анхаарах
               (Боловсролын  үнэлгээний  төв,  2018  он,  “Ерөнхий  боловсролын  суралцагчийн  болон  сургалтын
               чанарын үнэлгээний журмыг хэрэгжүүлэх зөвлөмж”, хуудас 16-19 үзэх)
            5.  Зөвлөмжид авсан жишиг даалгаврыг сэдвийн агуулга, СҮД-ийн үнэлгээний шалгуурын гүйцэтгэлийг
               хэмжих  арга  зүйг  харуулах  зорилгоор  зохиосон  тул  үнэлгээний  даалгаварт  тавигдах  шаардлагыг
               хангасан  сайн  жишиг  даалгавар  биш  байх  талтай.  Иймд  үнэлгээний  даалгавар  боловсруулах
               арга  зүйг  нарийвчлан  судалж  сайн  даалгавар  боловсруулах,  даалгаврын  оноожуулалтад
               анхаарах  (Боловсролын  үнэлгээний  төв,  2020  он,  “Боловсролын  үнэлгээ,  арга  зүйн  зөвлөмж”,
               хуудас 23-48 үзэх)
            6.  Нотолгоонд суурилсан шинжилгээ хийх, гарсан үр дүнг хэрэглэх талаар нэмж судалж, хэрэгжүүлэх
               (Боловсролын үнэлгээний төв, 2020 он, “Боловсролын үнэлгээ, арга зүйн зөвлөмж”, хуудас 59-79
               үзэх)
            7.  Энэхүү  зөвлөмжид  үнэлгээний  шалгуурыг  нэгжийн,  ээлжит  хичээлийн  хувьд  хэрхэн  хэрэглэх
               жишээнд суурилан авч үзсэн. Үүнтэй адилаар бусад нэгж, ээлжит хичээлийн үнэлгээний шалгуурыг
               хэрэгжүүлэх боломжтой. Харин мэдээллийн технологийн хичээлийн жилийн үр дүнг тооцохдоо анги
               тус  бүрийн  хувьд  “Сурагчийн  хүрэх  суралцахуйн  үр  дүн”  4-д  баримжаалж  үнэлгээний  даалгавар
               боловсруулан жилийн эцсийн үнэлгээг хийх боломжтой.




























            4  “Мэдээллийн технологийн хичээлийн сурагчийн суралцахуйн үр дүн”, суурь боловсролын түвшин баримт бичгээс
            үзэх



             22
   21   22   23   24   25   26   27   28