Page 24 - Эрүүл мэнд
P. 24

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ













            Гурав. Нотолгоонд

            суурилсан шинжилгээ

            хийх аргачлал








            Тус  нэгжийн  хүрээнд  бид  сонгох  даалгаврын  нийт  10  асуулт
            бүхий  хувилбар,  5  төрлийн  задгай  даалгаврыг  боловсруулсан.
            Эдгээрийг хэрхэн ашиглаж, дүн шинжилгээ хийх талаар авч үзье.
            Сонгох  даалгаврын  эхний  хувилбар  нь  зөвхөн  “Шүдний  бүтэц,
            үүрэг,  шүдний  өвчнөөс  урьдчилан  сэргийлэх  арга”  сэдвийн
            хүрээг  хамарсан  бөгөөд  мэдлэг,  хандлагыг  үнэлэхэд  чиглэгдсэн.
            Үүнийг  явцын  үнэлгээнд  ашиглахад  маш  тохиромжтой.  Гарааны
            болон  үр  дүнгийн  үнэлгээний  даалгаврын  нэг  бүрэлдэхүүн  хэсэг
            болгон ашиглах боломжтой.
            Сонгох  даалгаврын  хувилбар  нь  “Хувийн  эрүүл  ахуй  ба  орчны
            эрүүл  мэнд”  нэгжийг  бүхэлд  нь  хамарсан  боловч  сурагчдын
            эзэмшсэн мэдлэг, чадварыг өөрийн үнэлгээнд тулгуурлан үнэлэхэд
            түлхүү  анхаарсан.  Хандлагын  төлөвшлийг  харах  боломжгүй.
            Тус  үнэлгээг  гарааны,  явцын,  үр  дүнгийн  үнэлгээнд  ашиглах
            боломжтой.  Гэхдээ  дараах  байдлаар  хэрэглэвэл  тохиромжтой.
            Тухайлбал,  гарааны  үнэлгээ  болон  үр  дүнгийн  үнэлгээнд  зэрэг
            ашиглах, эсвэл явцын болон үр дүнгийн үнэлгээнд ашиглах гэсэн
            хувилбар  байж  болно.  Харин  гараа,  явц,  үр  дүнгийн  үнэлгээнд
            дараалуулан ашиглавал сурагчид залхах магадлалтай.

            Хэрвээ  гарааны  үнэлгээнд  ашигласан  бол  тус  бүлэг  сэдвийг
            судалсны  дараа  сурагч  түүнийг  дахин  ашиглан,  өөртөө  дүн
            шинжилгээ хийх боломжтой. Эсвэл гарааны үнэлгээнд ашиглалгүй
            явцын  үнэлгээнд  ашиглаж,  мөн  дээрхийн  адил  жилийн  эцэст  үр
            дүнгийн  үнэлгээ  болгон  ашиглах  боломжтой.  Өөрийн  үнэлгээг
            дангаар нь дүн тавих үнэлгээ болгон ашиглах боломжгүй тул бусад
            үнэлгээтэй хамт хэрэглэж, дүн шинжилгээ хийх нь тохиромжтой.
            Сурагчийн  өөрийн  үнэлгээ  бусад  үнэлгээтэй  хэр  зэрэг  нийцэж
            буйг багш харьцуулан дүн шинжилгээ хийх хэрэгтэй (Доор өгсөн
            хүснэгтээс харна уу).
            Тус  нэгжийн  үнэлгээнд  ашигласан  үнэлгээний  даалгаврын  төрөл
            тус бүрээр авсан оноог ижил хэмжээст шилжүүлэн, дараах байдлаар
            нэгтгэн, сурагч тус бүрийн үнэлгээнд дүн шинжилгээ хийж болно.




             20
   19   20   21   22   23   24   25   26   27   28