Page 23 - Эрүүл мэнд
P. 23
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
№ Өгөгдөл Хариулт
Бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийн талаар заавал хэн нэгнээс
1 5 4 3 2 1
асуух шаардлагагүй.
Шилжилтийн насны үед бие махбод болон сэтгэл санаанд гарах
2 5 4 3 2 1
өөрчлөлтүүдийн талаар судлах хэрэгтэй.
Бэлгийн бойжилт нь шилжилтийн насанд явагдах хэвийн үйл явц
3 5 4 3 2 1
бөгөөд хүн бүрт тохиолддог учраас санаа зовох хэрэггүй.
4 Бэлгэ эрхтний ариун цэвэр сахих нь зөвхөн охидод хамаатай асуудал 5 4 3 2 1
биш хөвгүүдэд ч бас хамаатай.
5 Ярилцлагын дараа таны мэдлэг, чадвар, хандлагад өөрчлөлт гарна. 5 4 3 2 1
Ярилцлага нь бэлгийн ариун цэвэр, хувийн эрүүл ахуйн дэглэмийг сахихын ач холбогдлын талаар
хандлагыг үнэлэхэд чиглэгдсэн болно. Хандлагын асуултыг шууд зөв буруу гэж үнэлэх боломжгүй
ч тус сэдвийг судалснаар сурагчдад төлөвшүүлэхийг хүсэж буй хандлага ямар түвшинд байгааг
үнэлж дүгнэлт хийнэ. Тус хандлагын асуултын хүрээнд сурагчид дараах оноо авах сонголтыг
хийсэн бол бидний зорилго биелэгдсэн буюу хичээлийн үр дүн гарсан гэж үзнэ.
• Өгөгдөл 1: 1-ийг сонговол 2 оноо; 2-ыг сонговол 1 оноо; бусад сонголт оноогүй
• Өгөгдөл 2: 5-ыг сонговол 2 оноо; 4-ийг сонговол 1 оноо; бусад сонголт оноогүй
• Өгөгдөл 3: 5-ыг сонговол 2 оноо; 4-ийг сонговол 1 оноо; бусад сонголт оноогүй
• Өгөгдөл 4: 5-ыг сонговол 2 оноо; 4-ийг сонговол 1 оноо; бусад сонголт оноогүй
• Өгөгдөл 5: 5-ыг сонговол 2 оноо; 4-ийг сонговол 1 оноо; бусад сонголт оноогүй
Дээрх үнэлгээний сонгох даалгаврын гүйцэтгэснээр нийт 10 оноо авах ёстой ба сурагчийн авсан оноог
дараах байдлаар түвшинчлэн үнэлгээ өгч болно.
• Хангалтгүй: 0-1 оноо
• Дунд зэрэг: 2-4 оноо
• Хангалттай: 5-7 оноо
• Хангалттай сайн: 8-10 оноо
Багшийн анхаарах зүйл:
Ярилцлага нь нээлттэй, судалгааны зорилгоор баримт цуглуулж буй үйл ажиллагаа тул
оролцогчдын хандлагын өөрчлөлтийг ажиглах
Ярилцлагыг баримтжуулахын тулд ярилцлагын явцад оролцогчийн хэлсэн зүйлийг тэмдэглэх
Тэмдэглэл хөтлөх үйл явцыг хурдавчлах зорилгоор тэмдэглэл хөтлөх хуудасны загвар гарган
тэмдэглэх
19