Page 20 - Эрүүл мэнд
P. 20
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Багшийн анхаарах зүйл: Ажиглалтын аргыг үнэлгээнд хэрэглэхдээ.
Хүүхдүүдэд ажиглалтаа баримтжуулахын тулд ажиглалтын хуудсаа бөглөхийг сануулаарай.
Сурагчдын хандлагыг анзаарахдаа тэдний гаргаж буй алдааг харгалзан үнэлээрэй.
Үнэлгээний даалгавар 4. Сорил туршилт
Шүдний өнгөр болон түүнээс үүдсэн шүдний өвчнөөс урьдчилан
Үнэлгээний даалгаврын сэргийлэх арга замуудын талаарх мэдлэг, аргачлалын дагуу шүдээ
зорилго: зөв угаах дарааллыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж байгаа эсэх
дадал, хандлагыг үнэлэх
Үнэлгээний төрөл: Ээлжит хичээлийн үнэлгээнд ашиглах боломжтой
Даалгаврын хэлбэр: Задгай
Сорил туршилт, үнэлгээ хийсэн ажлын хуудаснууд, түүнд өгсөн үнэлгээний
Нотлох баримт:
хуудас
Гүйцэтгэх хугацаа: 40 минут
“Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх, шүдээ арчлах арга”
сэдвийн хүрээнд ажиглалт хийх удирдамж
Заавар: Сурагчид хос хосоороо болж “Шүдний өнгөр түүнийг хянах” туршилтыг хийнэ.
Туршилт хийх аргачлал:
Хосууд хүнсний будгаар шүдээ будна. Хүнсний будгийг чих ухдаг үзүүртээ хөвөнтэй модоор
шүдэндээ түрхэнэ. /туршилтын дараа толбыг шүдний сойзоор арилгана/
Дараа нь толинд харж, бие биенийхээ шүдийг ажиглаж хаана хамгийн их толбо болсныг олж
тогтооно. Өнгөр хамгийн их тогтсон хэсэгт толбо их тогтдог.
Туршилтын үр дүнг үнэлж, дүн шинжилгээ хийнэ.
АЖИГЛАЛТЫН ХУУДАС 1.
Огноо: Анги бүлэг Ажиглагчийн нэр
Судалгааны нэр:
Ажиглалтын талаарх тэмдэглэл:
Зураг авсан эсэх тийм үгүй
1. Аль шүдэнд хүрэхэд хамгийн их төвөгтэй
байсан бэ?
2. Харилцан бие биенийхээ шүдийг харж ажиглаад
тэмдэглээрэй.
3. Өнгөрийг арилгах хамгийн сайн аргыг нэрлэнэ үү.
Хариулт:
1
2
3
16