Page 22 - Эрүүл мэнд
P. 22
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Тус нэгжийн хүрээнд сурагчдын эзэмшсэн байвал зохих 6 зүйлийг ангийн бүх сурагчдын хэдэн хувь нь
ямар түвшинд эзэмшсэнийг тодорхойлж, дундаж утгыг гарган, дараах хүснэгтэд бичиж тэмдэглээд
дүн шинжилгээ хийнэ.
Тус нэгжийн хүрээнд сурагчдын Түвшин
№
эзэмшсэн байвал зохих зүйлс 4 3 2 1 Дундаж утга
1 Өөртөө итгэлтэй харилцааны 5-аас
доошгүй шинжийг тодорхойлж, жагсаалт
гаргаж чадна
2 Өөртөө итгэлтэй харилцахын ач
холбогдлыг түрэмгий харилцааны сөрөг
үр дагавартай зэрэгцүүлэн жишиж
тайлбарлаж чадна
3 Үгэн ба үгэн бус хэлбэрийг хослуулан янз
бүрийн нөхцөлд тохируулан оновчтой
хэрэглэж чадна
4 Бусдад халамж анхаарал шаардлагатай
5-аас доошгүй нөхцөлийг нэрлэж чадна
5 Бусдад анхаарал халамж тавьж байгаагаа
үгээр оновчтой илэрхийлж чадна
6 Бусдад анхаарал халамж тавьж байгаагаа
үйлдлээр оновчтой илэрхийлж чадна
Сурагч өөрийгөө ямар түвшинд байгаагаа мэдсэнээр хэрхэн суралцах, юуг анхаарах зэргээ
тодорхойлох боломж бүрдэнэ. Харин багшийн зүгээс ямар зүйлийг сурагчид сайн суралцсан,
ямар зүйлийг дахин заах шаардлагатай, эсвэл арга зүйгээ өөрчлөх шаардлагатай болохыг мэдэх
боломжтой юм.
18