Page 27 - Дүрслэх урлаг
P. 27
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хичээлийн сэдэв: О. Цэвэгжав “Азарганы ноцолдоон” уран зургийн бүтээл
1. Мэдрэх хүлээн авах үе шат: Уг үе шат нь уран зургийн бүтээлээр дамжуулан сурагчдын
сонирхлыг төрүүлэх, мэдрэмж, төсөөллийг хөгжүүлэхэд чиглэнэ.
– Сурагчид уран зургийг харж ажиглах, өөрийнхөөрөө ойлгох, утга өгөх
Чиглүүлэх асуулт:
– Зураг дээр юу дүрсэлсэн болохыг тоочин нэрлэнэ үү?
– Уран бүтээлийн гол ба туслах дүрийг зургийн хавтгайн аль хэсэгт
хэрхэн байрлуулсныг тодорхойлно уу?
– Зохиомжийн ямар арга ашигласан байна вэ?
– Зургийн өнгө зохицлыг өөрийн бодлоор тодорхойлон хэлнэ үү?
– Зургийн гол агуулга нь юу вэ? Хэрхэн илэрхийлсэн байна вэ?
– Тухайн зургийн талаарх өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлнэ үү?
2. Бүтээлч эрэл хайгуул хийх үе шат: Уг үе шатанд сурагчид тухайн зураг бүтээлийн талаар эрэл
хайгуул хийж зураг бүтээлээс төрсөн анхны санаагаа хөгжүүлнэ.
– “Азарганы ноцолдоон” уран бүтээлийн талаар эрэл хайгуул хийх
Монгол Улсын Ардын зураач, Төрийн хошой шагналт,
ХХ зууны манлай зураач О.Цэвэгжав
Бүтээлчээр эрэл хайгуул хийх чиглэл:
– Уран зургийн нэр:
– Уран бүтээлчийн нэр:
– Уран бүтээл бүтээгдсэн он:
– Уран зургийн хэв маяг, ангилал:
– Энэ зураг хэр үнэ цэнэтэй вэ?
– Уран зургийн дүрслэлийг тоочин нэрлэнэ үү.
– Уран зургийн үйл явдал, утга санааг тайлбарлана уу.
– Уран бүтээлийн гол, агуулга илэрхийлэл юу вэ?
– Уран бүтээлчийн амьдрал, бүтээлийн талаар 3 сонирхолтой баримтыг бичнэ үү.
– Зургийг 3 үгээр илэрхийл: (түлхүүр үг)
– Зургийн талаар 3 үнэн, 1 худал өгүүлбэр бичнэ үү?
3. Ойлгох/ үнэлэх үе шат: Сурагчид тухайн уран зургийн үнэ цэнийг олж харах, өөрсдийн амьдрал
дахь дүрслэх урлагийн холбоо хамаарлыг ойлгоход чиглэнэ.
“Азарганы ноцолдоон” уран бүтээлийн талаар хэлэлцэх
а. Уран бүтээлийн эрэл хайгуул хийхийн өмнөх болон дараах төсөөллийг харьцуулах,
мэдээлэл боловсруулах чиглэлээр бусадтайгаа санал бодлоо хуваалцах, нотолгоонд
үндэслэн тайлбарлах
б. Тухайн уран бүтээлийн онцлогийг хамтран тодорхойлох
23