Page 26 - Дүрслэх урлаг
P. 26

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

             Даалгаврын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, үр дүнг гаргах
            Үнэлгээ  (шалгалт)-ний  агуулгад  хүнд,  дундаж,  хөнгөн  даалгаврын  хувь  хэмжээг  тохируулахаас
            тухайн үнэлгээний үр дүн ямар тархалтай байх нь хамаардаг. Үр дүн нь хэвийн (нормаль) тархалттай
            байх  нь  сурагчдыг  бодитой  үнэлэхэд  ач  холбогдолтой.  Мөн  даалгаврыг  гүйцэтгэх  хугацааг  бодитой
            тогтоох  чухал  байдаг.  Даалгаврын  хүнд  хөнгөний  зэрэг  болон  ялгах  чадварын  талаарх  ойлголт,
            тооцох  арга  аргачлалыг  судалж  өөрсдийн  боловсруулсан  даалгаврын  нийцлийг  туршиж  сайжруулах
            хэрэгтэй.  Өөрөөр  хэлбэл,  сурагчдын  гүйцэтгэлд  тулгуурлан  даалгаврын  ялгах  чадвар  (маш  сайн,
            сайн, дундаж, бага, сөрөг) болон хүнд хөнгөний зэргийг (хэт хөнгөн, хөнгөн, дундаж, хүнд, хэт хүнд)
            тогтоох,  харилцан  хамаарлыг  шинжлэх  замаар  даалгаврыг  сайжруулах  чиглэлийг  тодорхойлно.
            Ингэж сайжруулсан даалгавар нь сурагчдын мэдлэг, чадварыг бодитой үнэлэх, даалгаврын сайн сан
            бүрдүүлэхэд ач холбогдолтой. Үүнээс гадна сурагчдын даалгаврын гүйцэтгэлийн үр дүнгээс агуулгын
            хэрэгжилтийн  талаарх  чанарын  мэдээллийг  цуглуулж  багшлахуйг  сайжруулах,  үр  дүнд  тулгуурласан
            хичээлийн арга зүйн санаа боловсруулж хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм.

            Үнэлгээний үр дүнд тулгуурлан хичээлийн арга зүйн санаа боловсруулах:

               Хичээлийн арга зүйн санаа гэдгийг, сурагчдын даалгаврын гүйцэтгэлд шинжилгээ хийх замаар
               сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг илрүүлж улмаар сурагчдад тухай агуулгыг илүү
               сайн эзэмшүүлэх арга зүйн төлөвлөлт гэж ойлгож болно.


            8 дугаар ангийн сурагчдаас авсан сорилын нэг даалгаврын сурагчдын гүйцэтгэлийн авч үзье.
            (2018 он, Боловсролын хүрээлэн, “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт түүнд нөлөөлж буй хүчин зүйл” судалгааны сурагчдын сорилын
            гүйцэтгэлийн үр дүнгээс)
             Сурагчдын гүйцэтгэл:

                                                         8 дугаар анги,              Гүйцэтгэлийн  Дундаж
                                                  Бүлэг сэдэв: Соёлын үнэт зүйл           хувь        хувь
                                           Уран зургийн үнэ цэнийг тодорхойлж,       0
                                           зураг унших аргаар тайлбарласан
                                           Зохиомжийн онцлог, зургийн утга санааг    15.3
                                           тайлбарласан                                             35.5
                                           Зурагт дүрслэгдсэн зүйлсийг тоочин        72.4
                                           нэрлэсэн
                                           Огт тайлбарлаж чадаагүй                   12.3

             Дүгнэлт:  Даалгаврын  сурагчдын  дундаж  гүйцэтгэлийг  авч  үзэхэд  35.5  хувьтай    байна.  Сурагчдын
             85 орчим хувь нь зохиомжийн онцлогийг тодорхойлж, утга санааг баримтад тулгуурлан үр дүнтэй
             тайлбарлаж чадаагүй байгаа нь сурагчдын бүтээлч эрэлхийллийн арга барил, чадвар сул, агуулгын
             хэрэгжилт хангалтгүйг илтгэж байна.
            Сурагчдын  дүрслэх  урлагийн  бүтээлд  идэвхтэй  ажиглалт  хийх,  өөрсдийнхөөрөө  ойлгож  утга  өгөх,
            холбогдох  мэдээллийг  сонгож  цуглуулах,  шинжилгээ  хийх,  уг  уран  бүтээлийг  ойлгох,  үнэлэлт  өгөх
            замаар бүтээлч эрэлхийллийн арга барил, чадварыг дэмжсэн дараах арга зүйн санааг боловсруулсан.
            Хичээлийн арга зүйн санаа
            Суралцахуйн зорилт: 8.3а. Монголын дүрслэх урлагийн төлөөлөгчдийн бүтээлийг таньж тодорхойлох
            (1921 оноос өнөөг)
            Суралцахуйн  зорилтыг  хэрэгжүүлэхдээ  1921  оноос  одоог  хүртэлх  Монголын  дүрслэх  урлагийн
            төлөөлөгчдийн  уран  зургийн  бүтээлээс  сонгож  тухайн  уран  зургийн  бүтээлийг  судалж,  бүтээлч
            эрэлхийллийн замаар таньж тодорхойлоход чиглэнэ.




             22
   21   22   23   24   25   26   27   28   29   30