Page 25 - Дүрслэх урлаг
P. 25

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ










                                                       Гурав. Үнэлгээний

                                                       даалгаварт шинжилгээ

                                                       хийх, багшлахуйд дэмжлэг

                                                       үзүүлэх арга зүй








                                                     Даалгаварт шинжилгээ хийх аргачлал

                                              Сургалтын  хөтөлбөрийн  хүрээнд  сурагчдын  ээзэмших  мэдлэг,
                                              чадварыг  үнэлэх,  хэмжээсжүүлэхэд  чиглэсэн  даалгавар  бүхий
                                              шалгалтын    материалыг    боловсруулдаг.   Сурагчдын   мэдлэг
                                              чадварыг  хэр  бодитой  үнэлэх  нь  тухайн  шалгалтын  материал
                                              дахь  даалгаврын  чанараас  шууд  хамаарна.  Даалгаврын  чанарыг
                                              тогтоох,  сайжруулах  зорилгоор  даалгаварт  шинжилгээ  хийдэг.
                                              Мөн  сурагчдын  даалгаврын  гүйцэтгэлд  шинжилгээ  хийх  замаар
                                              сурагчдын дутуу болон буруу ташаа ойлголтыг илрүүлэх, бататгах
                                              агуулга,  арга  зүй  тодорхойлох,  багшлахуй  болон  хичээлийн  арга
                                              зүйн санаа боловсруулах зэрэгт ихээхэн ач холбогдолтой.

                                              Даалгаварт шинжилгээ хийх, үр дүнг ашиглах аргачлал:
                                                  – Даалгаврын өгөгдөл цуглуулах, үр дүнг нэгтгэх
                                                  – Буруу хариулт, алдааны шалтгааныг шинжлэх, оношлох
                                                  – Шийдвэрлэх арга замыг дэвшүүлэх, төлөвлөх
                                                  – Хичээлийн арга зүй санаа төлөвлөх, хэрэгжүүлэх

                                               Даалгаврын үр дүнг нэгтгэх
                                              Сурагчдын  даалгаврын  гүйцэтгэлийг  дараах  өгөгдсөн  загвараар
                                              нэгтгэж болно.

            Хүснэгт. Сурагчдын гүйцэтгэлийг нэгтгэх загвар

                                      Даалгавар          Авсан оноо       Гүйцэтгэл           Тайлбар
                                1      2     3      4                     (хувиар)

             Сурагч 1
             Сурагч 2
             Сурагч 3


             Авах оноо
             Авсан оноо
             Гүйцэтгэл (хувь)




                                                                                                          21
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30