Page 31 - Нийгэм судлал
P. 31

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


              Суралцахуйн                            ГҮЙЦЭТГЭЛИЙН ХҮРЭХ ТҮВШИН
               үр дүнгийн
               үнэлгээний
                шалгуур            I-II             III-IV            V-VI                 VII-VIII

                             Танилцуулахдаа:  Танилцуулахдаа: Танилцуулахдаа:     Танилцуулахдаа:
                             -Шүүх үйл        -Шүүх             -Шүүх шийдвэрээ  -Шүүх шийдвэрээ хэрхэн
                             ажиллагаанд      шийдвэрээ         хэрхэн гаргадаг   гаргадаг тухай сурах бичиг
                             оролцогч         хэрхэн гаргадаг  тухай сурах бичиг  болон бусад эх сурвалжаас
             Шүүх            зарим талуудыг   талаар сурах      болон бусад эх    олж авсан мэдлэгтээ
             шийдвэрээ       нэрлэдэг.        бичиг болон       сурвалжаас олж    үндэслэн бүрэн зөв,
             хэрхэн          -Шүүхийн үйл     бусад эх          авсан мэдлэгтээ   оновчтой тайлбарыг хэлдэг.
             гаргадаг        ажиллагааны      сурвалжаас        үндэслэн          -Шүүх хуралдаан, түүний
             болохыг         талаар           олж авсан         тодорхой          дараалал, шүүх үйл
             танилцуулдаг.   нийгмийн орчин   мэдээлэлдээ       тайлбар хэлдэг.   ажиллагааны зарчмуудын
                             тойрноосоо       үндэслэн          -Шүүх хуралдаан,  талаар оновчтой тайлбарыг
                             олж сонссон      тайлбар хийхийг   түүний            хэлж, жишээгээр
                             наад захын       оролддог.         дарааллын         дэлгэрүүлдэг.
                             мэдээллийг       -Шүүх             талаар боломжит,   -Шүүх үйл ажиллагааны
                             давтан хэлдэг.   хуралдааны        тохирох           загварыг дуурайн дүрийн
                                              талаар өнгөц      тайлбарыг         тоглолтыг оновчтой хийж
                                              тайлбар хэлдэг.   хийдэг.           үзүүлдэг.


            2.2.1.1.б  “Улс  төр”  үнэлгээний  нэгжийн  шалгуурын  хүрээнд  суралцахуйн  үр  дүнд  хүрсэнийг
            харуулах баримт, нотолгоо цуглуулах, түүнийг шинжлэх: 10-р анги
            Шалгуур: Ардчиллын суурь зарчим, үнэт зүйлсийг тодорхойлдог.
            Үнэлгээний  хэлбэр:  Явцын  үнэлгээ  (Хичээлийн  явцад  болон  бие  дааж  гүйцэтгэх  дасгал,  даалгавар
            өгч үнэлнэ.)
            Үнэлгээний даалгавар:
            Даалгавар. Дараах жишээг уншаад өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолд суурилан аль нь ардчиллын
            үнэт зүйлсэд хамаарах жишээ болохыг тодорхойлно уу?
            •   Иргэд саналаа нууцаар өгнө. Би ч саналаа нууцаар өгөх эрхтэй.
            •   Иргэд саналаа өгөхийн тулд газар өмчлөгч байх ёстой.
            •   Ням надад огт таалагддаггүй. Тиймээс би түүнийг гэртээ оруулахгүй.
            •   Бат ажил хийх дургүй. Хүн бүр амьдрахын тулд ажиллах учиртай ч Бат ажил хийхгүй
            •   байх эрхтэй.
            •   Баяраа хуульч, Наран багш, Цэцгээ гэрийн ажилтай. Гэвч тэр гурав эрх тэгш.
            •   Мөнгөтэй баян хүн хүссэн газаар байшин худалдаж авч болно.
            •   Хүмүүс хүссэнээрээ ашиглаж болох адил хэмжээний өмч хөрөнгөтэй байх ёстой.
            •   Манай  сургуулийн  онц  сурдаг  сурагчид  дандаа  түрүүлж  сурах  бичиг  авдаг  байсан  учир  одоо
                сүүлд авах ёстой. Энэ бол юмны ээлж ирлээ гэсэн үг.
            •   Хүмүүс Мөнхөөд яаж ч хандсан тэр хэзээ ч хүч хэрэглэдэггүй.


            АЖЛЫН ХУУДАС
            1.  Өгөгдсөн  жишээг уншаад аль нь ардчиллын үнэт зүйлсэд хамаарахыг ялган бичнэ үү?
                    ...................................................................................................................................................................................
            2.  Ялган  бичсэн  жишээнүүд  ардчиллын  үнэт  зүйлс,  тулгуур  зарчимтай  хэрхэн  холбогдож  байгааг
                тодорхойлно уу?





                                                                                                          27
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36