Page 27 - Нийгэм судлал
P. 27
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хаан буюу хатан хаан улсын хууль батлаж хэрэгжүүлэхгүй. Тэд албан
ёслолын үүрэг гүйцэтгэнэ. Ард түмнээс сонгогдсон парламент хууль
баталж, ерөнхий сайд, засгийн газрыг сонгоно. Сонгууль тогтмол
хугацаанд болдог.
Улсын тэргүүн ард түмнээс сонгогдохгүй, харин эцгээсээ хэргэм
зэргийг нь өвлөн авдаг бөгөөд өөрөө хууль гаргаж хэрэгжүүлнэ. Тэр
хуулийг ард түмнээр дагаж мөрдүүлэхийн тулд өөрийн цагдаатай
байна. Тэр зөвлөлийн санал зөвлөмжийг сонсох боловч түүнийг нь
заавал баримтлах албагүй.
Хэсэг тэргүүлэх хүмүүс хууль гаргана. Тэд мөн цэрэг цагдааг
хяналтандаа байлгана. Хэвлэлийнхэнд юуг хэвлэх, юуг болохгүйг
заана. Тэр улсад сонгууль болдоггүй. Тэргүүлэх хүмүүсийн ганц нам л
байна.
Хууль тогтоогчид хотын бүх иргэдийн сар бүрийн нээлттэй цуглаан
дээр иргэдийн санал болгосон хуулийн төсөл боловсруулна. Дараа нь
тэр төслийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар иргэдийн санал хураана.
Үнэлэх арга хэрэгсэл: Ажлын хуудас түүний гүйцэтгэлээр үнэлнэ. Ажлын хуудас гэдэг нь төлөвлөгдсөн
болон хийгдэж буй ажлыг тэмдэглэх хуудас юм. Мөн суралцагчийн гүйцэтгэх дасгалыг багтаасан
хуудас.
Ажлын хуудасны гүйцэтгэлийг үнэлэх аргачлал:
Шалгуур үзүүлэлт 1 Өгөгдсөн жишээг уншаад бусдаас оновчтой асуулт асууж чадаж буй эсэх
Шалгуур үзүүлэлт 2. Ардчилсан болон ардчилсан бус дэглэм бүхий нийгмүүд дэх иргэний үнэт зүйлсийн
ялгааг гаргасан байдал
Ажлын хуудас 1: Жишээг уншаад өөрийн сонирхсон асуултаа бичнэ үү? (1-3 асуулт)
Блумын шатлалаар боловсруулсан асуултыг үнэлнэ.
Дүн
Сэргээн Нэгтгэн
Шалгуур Ойлгох Хэрэглэх шинжилгээ Үнэлэх
санах дүгнэх
хийх
Өгөгдсөн жишээг уншаад
бусдаас оновчтой асуулт
асууж чадаж буй эсэх
Мөн нээлттэй асуулт асууж байна уу? хаалттай асуулт асууж байна уу? гэдгээр нь ч үнэлж болно.
Нээлттэй Хаалттай
Нийгмийн ухааны шинжлэн судлах болон асуудал шийдвэрлэх арга барилыг эзэмших үйл явц нь
асуулт асуух /сонирхол/ - аас эхэлдэг. Ажлын хуудас-1 т бичсэн 3 асуултыг дээрх хоёр үнэлгээний
хуудасны аль нэгээр нь үнэлж, сурагчдад зохих зөвлөгөөг өгөхөд анхаарна. Өөрөөр хэлбэл, дан
хаалттай эсвэл нэрлэх түвшний асуултууд асуугаад байгаа сурагчийн энэ чадварыг нь сайжруулахад
анхаарч ажиллана гэсэн үг.
Ажлын хуудас 2: “Эрх мэдлийг хэрэгжүүлж буй арга хэлбэр” болон “төрийн хэрэгт иргэд оролцох
боломж” гэсэн хоёр үзүүлэлтээр өгөгдсөн жишээ ардчилсан ба ардчилсан бус дэглэмийн алинд
хамаарахыг ялган тодорхойлоорой гэсэн даалгаврын ажлын хуудасны гүйцэтгэлийг дараах
шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.
23