Page 36 - Нийгэм судлал
P. 36

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                 Төр ба       Хууль тогтоох,
                 иргэний      гүйцэтгэх
                 харилцаа     засаглалын үйл
                 (Шийдвэр     ажиллагаанд
              3 гаргах үйл    иргэдийн оролцох       1      1      1     1      1      2     3     4    20
                 ажиллагаанд  оролцооны
                 иргэдийн     төрөл, хэлбэр,
                 оролцох      арга замуудыг
                 боломж)      тайлбарладаг.
                          Нэгтгэлээр                 5      5      6     6      4      8    15    19    100
                          Эзлэх хувь                   33.3          40           26.7
            Блупринт,  төлөвлөгөөний  дагуу  даалгавар  боловсруулж  үр  дүнгийн  үнэлгээг  хийнэ.  “Нэгжийн
            үнэлгээний жишиг даалгавар” гэсэн хэсгээс дэлгэрүүлж харна уу.

            2.3   НЭГЖИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖИШИГ ДААЛГАВАР

            2.3.1   ЖИШИГ ДААЛГАВРЫГ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ:
                    9-р  ангийн  нийгэм  судлал  хичээлийн  сургалтын  хөтөлбөр,  хичээл,  сургалтын  үр  дүнг
            үнэлэх  шалгуур  үзүүлэлтүүдэд  тулгуурлан  “Хувь  хүн  ба  нийтийн  удирдлага”  агуулгын  айн  хүрээнд
            сурагчдын  эзэмшсэн  мэдлэг,  чадварыг  үнэлэх  жишиг  даалгаврыг  боловсруулав.  Багш  нар
            сурагчдаа  үнэлэх  даалгавраа  боловсруулахдаа  энэхүү  жишиг  даалгавраас  санаа  авч  бүтээлчээр
            баяжуулан хэрэглэх боломжтой.
                    Хувь  хүн  ба  нийтийн  удирдлага  бүлгийн  төгсгөлд  блупринт  төлөвлөгөөний  дагуу  үнэлэх
            15  даалгаврыг  боловсруулж  үнэлнэ.  Жишиг  болгож  “Үндэсний  түвшинд  (Парламент,  засгийн
            газар)  шийдвэр  хэрхэн  гардаг  болохыг  тайлбарладаг”  гэсэн  шалгуурын  хүрээнд  5  сонгох
            даалгаврыг  харууллаа.  Санаа  авч,  үлдсэн  10  даалгаврыг  боловсруулан  үр  дүнгийн  үнэлгээг  хийж,
            хэмжээсжүүлэн  шалгуурын  гүйцэтгэлийн  4  түвшин,  үнэлгээний  8  түвшний  алинд  хамаарахыг
            тодорхойлж үнэлнэ. Мөн жишиг болгож дээрх шалгуурын хүрээнд 1 задгай даалгаврыг харууллаа.

            2.3.1.1 Сонгох даалгаврын жишээ, хэрэглэх аргачлал
            Агуулга: Хувь хүн ба нийтийн удирдлага
            Дэд агуулга: Үндэсний түвшний удирдлага, шийдвэр
            Үнэлгээний шалгуур: Үндэсний түвшинд (Парламент, засгийн газар) шийдвэр хэрхэн гардаг болохыг
            тайлбарладаг.
            Үнэлгээний зорилт: Мэдлэг ойлголт
            Даалгаврын зорилго. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны хэлбэрүүдийг тодорхойлох
            Даалгавар 1.   Улсын Их Хурлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь ..... юм. Цэгийн оронд
                           тохирох хариултыг сонгоно уу?                                              [1оноо]
                           A. Чуулган               B. Байнгын хороо              C. Түр хороо            D. УИХ-ын тамгын газар

            Хариултын тайлбар
                                                                                              Оноо (зөвхөн
             Хариултын                           Хариултын тайлбар                            зөв хариулт 1
              хувилбар
                                                                                             оноотой байна.)
                  A      Чуулган нь Улсын Их Хурлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр.              1
                         Байнгын  хороо  нь  УИХ-ын  үйл  ажиллагааны  зохион  байгуулалтын
                  B
                         хэлбэр юм.
                         Улсын  Их  Хурлын  үйл  ажиллагаатай  холбоотой  өдөр  тутмын  ажлыг
                  C
                         хариуцдаг.



             32
   31   32   33   34   35   36   37   38   39   40   41