Page 23 - hun ba niigem baga -1217
P. 23
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Үнэлгээний даалгаврын гүйцэтгэл, шинжилгээ бүхий дээрх хуудсыг сурагч бүр дээр үнэлгээний нэгж
бүрээр хөтөлж болно. Энэ нь тухайн сурагчийн ахиц амжилт, СҮД-ийн шалгуурыг хангаж буй үйл
явцыг танд харуулна. Мөн үнэлгээний нотлох баримт болох ач холбогдолтой.
в) Сурагчдын гүйцэтгэлийн түвшин, үнэлгээний үндэслэл зэргээ ашиглан тухайн сурагчид
үзүүлэх дэмжлэг, зөвлөгөө болон түүнд зориулсан хэрэглэгдэхүүнийг боловсруулах, бэлэн
хэрэглэгдэхүүнийг ялган бэлтгэх, хэрхэн тухайн сурагчтайгаа хамтран ажиллахаа төлөвлөнө.
Энэ нь сурагчийн гүйцэтгэлд шинжилгээ хийсний гол үр дүн юм. Тухайлбал, I, II түвшний
гүйцэтгэлтэй сурагчийн эцэг, эхийн хамтаар уулзаж, цаашид хамтран ажиллах төлөвлөгөө,
үнэлгээг танилцуулан хичээлийн төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Энэ нь сурагчийн алдаан дээрээ
суралцах боломжийг олгоно.
Дээр санал болгосон алхмуудын дагуу бага боловсролын IY ангийн “Манай нутгийн онцлог”
үнэлгээний нэгжийн хүрээнд боловсруулсан 1 дүгээр даалгаврын гүйцэтгэлийн шинжилгээ, түүний
үр дүнг хэрэглэх арга замыг жишээ болгон харуулж байна.
a) Даалгаврын ажлуудын зөв, оновчтой хариулт, хувилбар
1. Зурагт ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг харуулсан бэ?
А. Хоол, хүнс B. Хувцас C. Хичээлийн хэрэгсэл D. Гутал
2. Үйлдвэрт ямар мэргэжлийн хүмүүс ажиллаж байна вэ?
Оёдолчин, хувцас оёдог, нэхмэлчин гэх мэт
3. Бараа, бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэснийг юунаас мэдэж болох вэ?
Шошго (хаяг) –оос мэдэж болно.
4. Танай нутагт ямар, ямар үйлдвэр, үйлчилгээний газрууд байдгийг нэрлэнэ үү.
Талх, нарийн боовны үйлдвэр, ноос, ноолууран хувцасны үйлдвэр, цэвэр усны үйлдвэр гэх мэт.
Хүнсний дэлгүүр, банк, эмнэлэг, сургууль, үсчин, номын сан, тоглоомын газар гэх мэт.
5. Өгөгдсөн бүтээгдэхүүнийг ангилж, бүдүүвчийг нөхнө үү.
хүнс талх чихэр давс
үйлдвэр ноосон цамц малгай оймс
үйлчилгээ банк үсчин номын сан
(Ангилах бүтээгдэхүүн: ноосон цамц, талх, малгай, чихэр, оймс, банк, үсчин, давс, номын сан)
б) Сурагчдын ажлын гүйцэтгэл, алдааны шинжилгээ
Өмнөх хэсэгт танилцуулсан ажлуудыг зөв, оновчтой хариулт болон энэхүү зөвлөмжийн 2 дугаар
хэсэгт танилцуулсан “Даалгаврын шалгуурын гүйцэтгэлийн түвшний илрүүлэх үзүүлэлт”-ийг
ашиглан сурагчдын ажлыг үнэлнэ. Дараах жишээг та бүхэнд санаа өгөх үүднээс хийсвэр байдлаар
танилцуулж байна.
19