Page 22 - hun ba niigem baga -1217
P. 22

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ











                                                                  Гурав. Үнэлгээний
                                                                  даалгаврын гүйцэтгэлийн

                                                                  шинжилгээ











            Үнэлгээний  даалгаврын  гүйцэтгэлийг  шинжлэхдээ  даалгаварт
            бус,  даалгаврын  гүйцэтгэлд  ач  холбогдол  өгч,  гүйцэтгэлийн
            түвшний  шалгуур  үзүүлэлтийн  дагуу  шинжлэхийг  зөвлөж  байна.
            Ингэснээр  багш  даалгаврыг  сайжруулах  хэрэгтэй  гэж  үзвэл  юуг,
            хэрхэн  өөрчилж  ойлгомжтой  болгохыг  тодорхой  харах  юм.  Багш
            даалгаврын гүйцэтгэлийг шинжлэхдээ дараах алхмаар ажиллахыг
            та бүхэндээ зөвлөж байна.
            a)   Даалгаврын  зөв,  оновчтой  хариулт,  хувилбарыг  гаргах
                 хэрэгтэй.  Үүнд:  2  дугаар  хэсэгт  танилцуулсан  гүйцэтгэлийн
                 түвшний  үзүүлэлт  болон  оноо  өгөх  зөвлөмжийг  ашиглах
                 боломжтой.
            б)   Тухайн  хариулт  болон  2  дугаар  хэсэгт  танилцуулсан
                 “Даалгаврын  шалгуурын  гүйцэтгэлийн  түвшнийг  илрүүлэх
                 үзүүлэлт”-ийг  ашиглан  сурагчдын  гүйцэтгэлийг  үнэлнэ.
                 Ингэхдээ  дараах  үнэлгээний  загвар  хуудсыг  ашиглаж  болох
                 юм.
            Хүснэгт 12. Үнэлгээний даалгаврын гүйцэтгэл, шинжилгээ
            (загвар)


                                         Гүйцэтгэлийн
              №    Сурагч   Даалгавар      түвшин                  Үнэлгээний үндэслэл/тэмдэглэл
                                                                       (алдааны шинжилгээ)
                                         I  II III IY
                                1           +          -  I, II түвшинд гүйцэтгэсэн даалгаврын тухайд, тухайн
                                2              +          даалгаврыг  гүйцэтгэхийг  оролдсон  боловч  тухайлан
                                                          юу,  яагаад  буруу,  оновчгүй,  алдаатай  хийснийг
                                3       +                 тэмдэглэнэ.
                                4       +              -  Мөн  тухайн  даалгаврыг  зөв,  оновчтой  болгохын
             1.   Сурагч 1
                                                          тулд  сурагчид  ямар  дэмжлэг  үзүүлж  болох,  ямар
                                                          хэрэглэгдэхүүн ашиглаж болохыг тэмдэглэнэ.
                                5           +          -  III  түвшинд  гүйцэтгэсэн  даалгаврын  тухайд  сурагч
                                                          нарийвчилсан болон тодорхой хариулах, гүйцэтгэхтэй
                                                          холбоотой анхаарах зүйлсийг тэмдэглэнэ.





             18
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27