Page 59 - Эрүүл мэнд
P. 59
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР
ХОЁРДУГААР ХЭСЭГ. XI АНГИ
2.1. XI АНГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
Үнэлгээний Суралцахуйн үр дүн
зорилт
• Нийгмийн халдварт өвчин сүрьеэ, хамуу болон орчны эрүүл мэндэд хүнд металлын
үзүүлэх сөрөг нөлөө, хор уршгийн талаар мэдлэгтэй болно.
• Хоол хүнсний бүтээгдэхүүнээс өөрийн эрүүл мэндэд ашигтайг сонгох талаар мэдлэг
ойлголттой болно.
• Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлсийн талаар мэддэг болно.
Мэдлэг
ойлголт • Хүний бие, сэтгэц, төдийгүй нийгэмд мансууруулах бодисын хор нөлөөг мэддэг
болно.
• Аюулгүй бэлгийн харилцаа, хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлтийн сөрөг үр
дагаврын талаар ойлголттой болно.
• Химийн бодисын аюул, хор хөнөөл, хог хаягдлаас үүсэх хорт бодис, гэнэтийн
халдлагын талаар мэдлэгтэй болно.
• Нийгмийн халдварт өвчин сүрьеэ, хамуу болон орчны эрүүл мэндэд хүнд металлын
үзүүлэх сөрөг нөлөөллөөс өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх
чадвартай болно.
• Таргалалт, чихрийн шижин өвчнөөс сэргийлэхийн тулд өөрийн амьдралын хэв
маягийг өөрчлөх чадвартай болно.
• Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлээс сэргийлж чаддаг
Чадвар болно.
• Мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзахад бусдад тусалдаг чадвартай болно.
• Жирэмсний шинж тэмдэг, жирэмсэн үеийн хяналтын ач холбогдлын талаар бусдад
тайлбарлаж чаддаг болно.
• Химийн бодистой зөв харьцах, хог хаягдлаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх,
гэнэтийн осолд өртөж болох орчны үнэлгээ хийх, эрсдэлээс зайлсхийх, өөрийгөө
хамгаалах чадвартай болно.
• Нийгмийн халдварт өвчнөөс сэргийлэх, өөрийн болон бусдын эрүүл мэндийг
хамгаалах, орчны бохирдлыг багасгахад нийгэмд хувь нэмрээ оруулдаг болно.
• Өөрийн бие махбодын онцлог, насны бүлэгт тохируулан хоол хүнсээ сонгож сурна.
• Сэтгэл түгшилт, сэтгэл гутралд орсон хэн нэгнийг ойлгож, туслах хандлагатай болно.
Хандлага • Мансууруулах бодисыг хэрэглэж туршихгүй, бусдын сөрөг нөлөөнд автахгүй байхыг
таниулдаг.
• Хүний эрхийн зөрчил, хүчирхийлэлтэй тэмцэхийн чухлыг ухаарч, өөрийн хувь
нэмрийг оруулах хандлагатай болно.
• Шаардлатай тохиолдолд анхны тусламж үзүүлэх, өөртөө болон бусдад туслах
хандлагатай болно.
2.2. ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ ТУС БҮРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР,
ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИН
Үнэлгээний нэгж 1. Хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд
№ Суралцахуйн зорилт Суралцахуйн үр дүн
11,01.а. Хар тугалга, асбест, пестицид зэрэг Сурагч хүний эрүүл мэндэд хүнд металлын
1 хүнд металл орчны бохирдолд хүргэдгийг үзүүлэх хор нөлөөллийг жишээгээр тайлбарлаж
тайлбарлах, дүн шинжилгээ хийх дүн шинжилгээ хийдэг болно.
11,01.б. Нийгмийн халдварт өвчин болох Сурагч нийгмийн халдварт өвчний сөрөг
2 сүрьеэ, хамуу өвчний сөрөг нөлөөлөл болон нөлөөллийг эх сурвалж ашиглан бусдад
үнэн зөв мэдээллийг бусдад таниулах тайлбарлаж чаддаг болно.
57