Page 53 - Эрүүл мэнд
P. 53

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР

                                            НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. X АНГИ


            1.1.X АНГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
              Үнэлгээний                                  Суралцахуйн үр дүн
                зорилт
                           •  Хүрээлэн буй орчны бохирдол, дархлаанд нөлөөлөх хүчин зүйлс, хорт хавдрын
                             талаар мэдлэгтэй болно.
                           •  Эрүүл мэндэд бичил тэжээлийн дутлын сөрөг нөлөөг мэддэг болно.
                           •  Стресс үүсгэгч хүчин зүйлс, түүнд үзүүлэх хариу үйлдлийг тайлбарладаг болно.
                Мэдлэг     •  Архи тамхины тархи мэдрэл, мэдрэхүйн үйл ажиллагаанд үзүүлэх сөрөг нөлөөлөл,
                ойлголт      донтолт хэрхэн үүсдэг талаар ойлголттой болно.
                           •  Бэлгийн зан үйл, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн давуу ба сул тал, дотно
                             харилцаан дахь үүрэг, хариуцлагын талаар мэддэг болно.
                           •  Замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс,  хүн, мал, амьтны гоц
                             халдварт өвчин, байгалийн аюулт үзэгдлийн талаар мэдлэгтэй болно.
                           •  Орчны бохирдлыг бууруулах арга замыг нэрлэх, хорт хавдрын эрсдэлт хүчин
                             зүйлсээс зайлсхийх, дархлаа дэмжих арга замыг хэрэгжүүлэх чадвартай болно.
                           •  Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний талаарх мэдээлэл, сурталчилгаанд
                             шүүмжлэлтэй ханддаг.
                           •  Стрессийг зохицуулах эерэг аргыг хэрэглэж чаддаг болно.
                Чадвар     •  Архи тамхины талаарх аливаа мэдээллийг шүүн тунгаах чадвар эзэмшинэ.
                           •  Бэлгийн амьдрал, НҮЭМ-тэй холбоотой мэдээллийн эх сурвалжийг шүүн нягталж,
                             үнэн бодит мэдээллийн эх сурвалжийг ялгаж чаддаг болно.
                           •  Замын хөдөлгөөнд аюулгүй байдлыг хангаж оролцох, хүн, мал, амьтны гоц
                             халдварт өвчний хорио цээрийн үед авах арга хэмжээг мэдэх, амьдралдаа
                             хэрэгжүүлэх чадвартай болно.

                           •  Байгаль орчин, эрүүл мэндээ хамгаалах, биеэ чийрэгжүүлэх дадал хэвшилтэй
                             болно.
                           •  Баталгаатай хоол хүнс сонгож хэрэглэх талаар бусдад нөлөөлдөг
                           •  Стресс үүссэн тухайн тохиолдолд зохицуулдаг, стресст өртсөн бусад хүнд тусалж,
                             дэмжлэг үзүүлэх хандлагатай болно.
               Хандлага
                           •  Архи тамхинаас татгалзах, буруу мэдээлэлд автахгүй байх хандлага төлөвшүүлнэ.
                           •  Дотно харилцаан дахь үүрэг, хариуцлагаа ухамсарладаг болно.
                           •  Замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, хүн, мал, амьтны гоц халдварт өвчний үед
                             баримтлах журмыг биелүүлэх, хаа явсан газраа өөрийн болон бусдын аюулгүй
                             байдлыг хангах бусдад туслах хандлагатай болно.

            1.2. ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ ТУС БҮРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР,
            ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИН


            Үнэлгээний нэгж 1.  Хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд
              №                    Суралцахуйн зорилт                            Суралцахуйн үр дүн
                  10,01.а. Хорт хавдрын нийтлэг шинж тэмдгийг мэдэх,     Сурагч хорт хавдрын нийтлэг
                  шаардлагатай үед эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх     шинжийг мэдэж, урьдчилан
              1
                  үзлэг шинжилгээнд хамрагдаж байхын ач холбогдлыг       сэргийлэх үзлэг шинжилгээнд өөрийн
                  тайлбарлах                                             хүсэлтээр хамрагддаг болно.
                  10,01.б. Нар, ус, агаараар биеэ чийрэгжүүлэх, хоол
              2   хүнсээ зөв тохируулан хэрэглэж хорт зуршлаас татгалзах   Сурагч байгалийн хүчин зүйлүүдийн
                  нь хүний дархлааг дэмждэг болохыг тайлбарлах           эрүүл мэндэд үзүүлэх эерэг, сөрөг
                  10,01.в. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх агаар,    нөлөөллийг хүний дархлаатай
              3   хөрс, усны бохирдлыг бууруулах, хор хөнөөлийг багасгах   холбон тайлбарлаж чаддаг болно.
                  арга замыг нэрлэх, тайлбарлах




                                                                                                            51
   48   49   50   51   52   53   54   55   56   57   58