Page 44 - Эрүүл мэнд
P. 44

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР

                                          ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ. IX АНГИ


            4.1. IX АНГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
              Үнэлгээний                                  Суралцахуйн үр дүн
                зорилт
                           •  Халдварт ба халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс, гоо сайхны бүтээгдэхүүн,
                             үйлчилгээний талаар мэдлэгтэй болно.
                           •  Биеийн жингээ хянах энгийн аргуудын талаар мэдлэгтэй болно.
                           •  Мэргэжил сонгоход анхаарах зүйлийн талаар мэддэг болно.
                Мэдлэг     •  Архи тамхи хэрэглэснээр зүрх судасны тогтолцоонд үүсэх эрсдэл, өвчлөлийн
               ойлголт       талаар мэдлэгтэй болно.
                           •  БЗДХ-ын дамжих зам, нийтлэг илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга замын
                             талаар мэддэг болно.
                           •  Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж, гал түймрийн шалтгаан, хөгжлийн
                             бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээний талаар мэдлэгтэй болно.
                           •  Халдварт өвчнөөс сэргийлж, өдрийн дэглэм баримталж, эрүүл мэндээ хамгаалах
                             чадвартай болно
                           •  Өөх тос, давс, чихрийн хэрэглээгээ хянаж, хоолны зохицлыг зөв сонгодог болно.
                           •  Нийгмийн янз бүрийн орчинд дасан зохицох чадвартай болно.
                Чадвар
                           •  Архи тамхины хор уршгийг найз нөхөддөө тайлбарлах, ухуулах чадвар эзэмшинэ.
                           •  Гар утас, нийгмийн сүлжээг аюулгүй ашигладаг болно.
                           •  Байгалийн эрсдэлт үзэгдлээс сэргийлэх, бусдад тусламж дэмжлэг үзүүлж чаддаг
                             болно.
                           •  Халдварт ба халдварт өвчний эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийж, халдвараас
                             хамгаалах багаж хэрэгсэл болон гоо сайхны бүтээгдэхүүнийг зөв сонгож, хэрэглэж
                             хэвшинэ.
                           •  Хоногийн хоолоор авах шимт бодисоо тооцдог, биеийн жингээ хянан зохицуулдаг
                             болно.
                           •  Аливаа зүйлд бодитоор хандаж, эерэг аргаар даван туулах хандлагатай болно.
               Хандлага
                           •  Архи тамхинаас татгалзаж өөрийн болон бусдын  эрүүл мэндийг  хамаалах эерэг
                             хандлагатай болно.
                           •  Бэлгийн амьдралтай холбоотой үнэт зүйл, итгэл үнэмшлийн ялгаатай байдлыг
                             хүндэтгэдэг болно.
                           •  Байгалийн эрсдэлт үзэгдлийн үед шаардлагатай тохиолдолд өөртөө болон бусдад
                             тусламж үзүүлэх хандлагатай болно.

            4.2. ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ ТУС БҮРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР,
            ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИН


            Үнэлгээний нэгж 1. Хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд
              №              Суралцахуйн зорилт                            Суралцахуйн үр дүн

                  9,01.а.  Халдварт болон халдварт бус
              1   өвчний эрсдэлт зан үйлийг тодорхойлох,     •   Сурагч халдварт болон халдварт бус өвчний
                  сэргийлэх арга замыг үзүүлэх                   эрсдэлт зан үйлийг тодорхойлж, халдвараас
                  9,01.б.  Халдвараас хамгаалах нэг удаагийн     хамгаалах багаж хэрэгслийг зөв хэрэглэдэг
              2   багаж хэрэгслийг зөв, зохистой хэрэглэх        болно.
                  талаар сурталчлах
                                                              •  Сурагч өөрт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн,
                  9,01.в. Гоо сайхнаа хамгаалах, өөрт
              3   тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг          хэрэгсэл, гоо сайхнаа хамгаалах арга, гоо
                                                               заслын үйлчилгээг сонгож хэрэглэхийн ач
                  сонгохын ач холбогдлыг мэдэх
                                                               холбогдлыг жишээн дээр тайлбарладаг болно.


           42
   39   40   41   42   43   44   45   46   47   48   49