Page 59 - Нийгэм судлал
P. 59

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР

                                            НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. X АНГИ


            1.1. X АНГИЙН НИЙГЭМ СУДЛАЛ ХИЧЭЭЛЭЭР СУРАГЧИЙН ХҮРЭХ СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН

                  Сургалтын
             хөтөлбөрийн зорилт                               Суралцахуйн үр дүн

                                  Сурагч нийгмийг танин мэдэх арга, аргачлал ашиглан  нийгэм, нийгмийн
                                  харилцаа (нийгэмшилт, нийгмийн бүтэц,тогтвортой тал, нийгмийн судалгаа),
                                  соёл (соёлын бүтэц, ангилал), эрх зүй (хүний эрх ба үндсэн хууль, иргэний эрх
                                  зүйн харилцаа, иргэн ба төрийн харилцаа),  эдийн засаг  (макро эдийн засаг,
                                  санхүүгийн тогтолцоо), улс төр (ардчиллын суурь зарчим, үнэт   зүйлс, төрийн
               Мэдлэг, ойлголт
                                  эрх мэдэл хуваарилалт ба засгийн газрын үйл  ажиллагаа), олон улсын
                                  харилцаа (монгол улс оух-ы оролцогч болох нь, монгол улсын олон улсын
                                  хамтын нийгэмлэг дэх оролцоо, монгол улсын улс төр, эдийн засгийн гадаад
                                  харилцааны хэлбэр)-ы тулгуур ойлголтуудыг тодорхойлж, онолын гол үзэл
                                  баримтлалыг тайлбарлаж чаддаг болно.

                                  Сурагч тоон болон чанарын судалгааны энгийн арга, аргачлал ашиглан
                                  нийгмийн амьдралтай холбоотой мэдээлэлд боловсруулалт хийж, үр дүнг нь
                                  тайлбарлаж чаддаг болно.
                   Чадвар
                                  Сурагч нийгмийн амьдралтай холбоотой асуулт, асуудал дэвшүүлж
                                  шийдвэрлэх явцдаа нийгмийн үзэгдэл, үйл явцад дүн шинжилгээ хийж,
                                  үнэлэлт, дүгнэлт өгч чаддаг болно.
                                  Сурагч нийгмийн үзэгдэл, үйл явцыг сонирхож судлах, түүнд оролцох хүсэл
                                  эрмэлзэлээ илэрхийлж чаддаг болно.
                  Хандлага        Сурагч нийгмийн бодит байдал, үйлдэл, тэдгээрийн мөн чанар, тулгамдсан
                                  асуудалд бодитой, олон өнцгөөс хандаж, өөрийн санал бодлоо илэрхийлж
                                  чаддаг болно.












































                                                                                                            57
   54   55   56   57   58   59   60   61   62   63   64