Page 22 - Газарзүй
P. 22

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ














            Гурав. Нотолгоонд

            суурилсан шинжилгээ
            хийх аргачлал








            “Монгол  орны  газар  зүйн  үнэмлэхүй  ба  харьцангуй  байрлалыг  ялган  тодорхойлдог”  шалгуурын  үр
            дүнгийн үнэлгээ хийх хуудас

                                               Даалгавар         Даалгавар 4 /18 оноо/
                                               3 /7 оноо/
                                  Даалгавар 1     /1 оноо/  Даалгавар 2    /3 оноо/  А- 1 оноо  Б- 6 оноо  В-2 оноо  Г-3 оноо  А-1 оноо  Б- 1 оноо  В- 4 оноо  Г- 4 оноо  Д- 2 оноо  Е- 4 оноо  Ё-2 оноо  /32 оноо/
             № Сурагчийн нэр                                                                 Нийт авах оноо   Нийт авсан   оноо  Үнэлгээ




              1
              2
              3



            Жич:   Үнэлгээг дараах байдлаар хийж болно.
                    0-8 оноо, 25 хүртэлх хувь, 1-р түвшин “Анхаарах шаардлагатай”
                    8-20 оноо, 25-60 хувь, 2-р түвшин “Сайжруулах шаардлагатай”
                    20-27 оноо, 60-80 хувь 3-р түвшин “Хангалттай”
                    27-с дээш оноо, 80-с дээш хувь 4-р түвшин “Хангалттай сайн”
            Нэгж  хичээлийн  төгсгөлд  дээрх  даалгавраар  сурагчидыг  оношилж  гарсан  үр  дүнгээс  хамааран
            нэгжийн  төлөвлөлтийг  сайжруулан  багшлахуй  болон  суралцагчдад  зөвлөн  туслах,  дэмжлэг  үзүүлэн
            ажиллана.
            Газар зүйн сургалтын үнэлгээнд рубрик ашиглах
            Рубрик  нь  даалгаврыг  гүйцэтгэх  түвшинг  тодорхойлдог  хүснэгт  (үнэлгээний  хуудас)  бөгөөд
            сурагчдаас  хүлээж  байгаа  үр  дүнг  тодорхой  харуулдаг.  Ээлжит  хичээлийн  зорилго  биелсэн  эсэх,
            стандарт бус болон явцын үнэлгээнд рубрик ашиглах нь тохиромжтой. Рубрикийг сурагчдад нээлттэй
            болгосноор сурах үйл ажиллагаагаа төлөвлөх, зохион байгуулах, сайжруулахад тус болно.
            Гүйцэтгэлд суурилсан үнэлгээний рубрик ашиглахад дараах зарчмыг баримтална. Үүнд:
              Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд хүлээгдэж буй үр дүнтэй тохирсон байх
              Үнэлгээний шалгуур үзүүлэлт сурагч ойлгохоор энгийн байх
              Гүйцэтгэлийн тодорхой хэмжигдэхүйц шинжүүдийг оруулах
              Сурагчийн гүйцэтгэлийг 3-5 түвшинд хуваарилах
              Ижил  түвшний  ангиудад  хичээл  ордог  багш  нар  баг  болж  рубрикийн  шалгуур  үзүүлэлтүүдийг
               хамтран боловсруулах гэх мэт.


             18
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27