Page 9 - Монгол хэл
P. 9

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ











                                                       Нэг. Монгол хэлний суурь,

                                                       бүрэн дунд боловсролын

                                                       сургалтын хөтөлбөрийн
                                                       онцлог








                                              Бага,  суурь,  бүрэн  дунд  боловсролын  монгол  хэл,  уран  зохиол,
                                              үндэсний  бичгийн  сургалтын  хөтөлбөрт  бага  ангид  153,  дунд
                                              ангид  157,  бүрэн  дунд  боловсролын  заавал  судлах  106,  нийт
                                              416    зорилт  тодорхойлсон    байна.  Эдгээрээс  23  нь  6-р  ангийн
                                              монгол  хэлний  сургалтын  хөтөлбөрийн  суралцахуйн  зорилт
                                              байна.
























            Монгол хэлний суурь боловсролын сургалтын хөтөлбөр нь дараах онцлогтой: Үүнд:
            1.  Эхэд  суурилсан  хэлний  зүйн  мэдлэг  эзэмшүүлж,  хэрэглэх  чадвар  эзэмшүүлэхэд  чиглэсэн
                агуулгатай. Өөрөөр хэлбэл монгол хэлний сургалтын гол хэрэглэгдэхүүн бол уран зохиллын болон
                уран  зохиолын  бус  эхүүд  байх  болно  гэсэн  үг.  Суурь  боловсролын  сургалтын  хөтөлбөрт  анги
                бүрд тодорхой хэв маягаар бичгдсэн эхийг судлахаар, тухайлбал 6-р ангид хүүрнэсэн, 7-р ангид
                дүрсэлсэн,  8-р  ангид  тайлбарласан,  9-р  ангид  эргэцүүлсэн  хэв  маягт  хамаарах  эхийг  үндсэн
                хэрэглэгдэхүүн  болгохоор  тусгасан.  Эх  нь  монгол  хэлний  сургалтын  амин  сүнс  бөгөөд  аль  ангид
                ямар  ямар  эх  сонгон  ашиглахыг  суралцахуйн  удирдамж,  сурах  бичигт  санал  болгон  оруулсан
                байдаг.
            2.  Унших, бичих, хэлний зүйн агуулга хоорондоо уялдаа холбоотой. Тухайлбал, тухайн ангид уншсан
                эхийг  задлан  шинжлэх  замаар  түүний  бүтэц,  агуулгын  уялдаа  холбоог  олж  сурахын  зэрэгцээ
                хэлний  зүйн  ямар  онцлог  хэрэглээ  байгааг  судлан  тодорхойлно.  Улмаар  уншсан  эхийн  бүтцийн
                онцлогт тохирсон эх зохион бичиж сурах дадлага хийнэ.


                                                                                                           5
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14