Page 11 - Эрүүл мэнд
P. 11

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Үнэлгээний шалгуурыг боловсруулахдаа дараах зарчмыг баримталсан болно. Үүнд:
                 Нэгж хичээлийг судалснаар сурагчдад бодитой ямар өөрчлөлт гарахыг тооцоолох
                 Багш тухайн өөрчлөлтийг хэрхэн үнэлэхээ тодорхойлох
                 Бодит чадварын үнэлгээг орхигдуулахгүй байхад анхаарах
                 Агуулга, үйл явц, чанар, үр нөлөөг үнэлэхэд чиглэгдсэн байх
            Гүйцэтгэлийн 4 түвшнийг боловсруулахдаа дараах зарчимд тулгуурласан. Үүнд:
                 Гүйцэтгэлийн түвшин тус бүр нь сурагчдын бодит байдлыг үнэлэх боломжтой байх ба оноожуулах
                  боломжтой байх
                 Цогц байх буюу гүйцэтгэлийн чанарын талаар дүгнэлт хийх боломжтой байх
                 Үнэлгээний шалгуурт суурилсан байх буюу түүний цар хүрээнээс хэтрэхгүй байх

            Нотолгоо буюу суралцахуйн үр дүнгийн шалгуурын дагуу үнэлгээ хийсэн баримт мэдээлэл
            4 дүгээр ангийн “Хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд” нэгжийн хүрээн дэх суралцахуйн үр дүнгийн
            шалгуур тус бүрийн хүрээнд дараах зүйлсийг нотолгоо болгоно.


               Суралцахуйн үр дүнгийн             •  Мэдлэг, чадварыг үнэлэх асуултын хуудас, түүнийг
               шалгуур 1:                           үнэлсэн рубрик
               Сурагч шүдний бүтцийг зураг        •  Бүтээлийн санг рубрикээр үнэлсэн үнэлгээний хуудас
               дээр тайлбарлаж, шүд болон         •  Ажиглалтын үнэлгээний хуудас, түүнд оноо өгсөн
               гараа шаардлагатай тохиолдолд        үнэлгээний хуудас
               аргачлалын дагуу зөв угаах         •  Хандлагын үнэлгээний хуудас, түүнд оноо өгсөн багшийн
               дадлыг тайлбарлан таниулдаг          бүртгэл
               болно.

               Суралцахуйн үр дүнгийн             •  Дасгал ажлын хуудас, үнэлгээ өгсөн баримт
               шалгуур 2:                         •  Бүтээлийн санг рубрикээр үнэлсэн хуудас
               Сурагч бэлгийн ариун цэвэр,        •  Хандлагын үнэлгээний хуудас, түүнд оноо өгсөн багшийн
               эрүүл ахуйн дэглэмийг                бүртгэл
               сахихын ач холбогдлыг бусдад       •  Ярилцлагын хуудас болон ярилцлагын тэмдэглэл
               тайлбарладаг.







































                                                                                                           7
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16