Page 98 - Биологи
P. 98

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР


                 12.2a. Бодисын солилцоо, идэвхтэй зөөвөрлөлт,
                 хөдөлгөөн, биеийн температурыг хадгалах, ДНХ,
                 уургийн нийлэгжилт зэрэг үйл ажиллагаанд энерги
                 шаардагддагийг тодруулан учрыг олох
                 12.2б. ГФА-ийн бүтцийг фосфоржсон нуклеотидээр
                 жишээлэн таниулж, ГФА нь энергийн үндсэн нэгжийн
                 үүрэг гүйцэтгэдгийг зураглан ойлгох
                 12.2в. ГФА-ийн нийлэгжил нь митохондри болон
                 хлоропластын мембран дахь электрон зөөвөрлөлттэй
                 холбоотой болохыг тайлбарлах
                 12.2г. Гликолизийн процесс нь глюкозын фосфоржих үйл
                 явц болохыг товч дүрслэх
                 12.2д. Хүчилтөрөгчтэй орчинд пируват нь ацетил
                 коэнзим А (2C) болон хувирч дараа нь оксалоацетат
                 (4C)-тай нэгдэн цитрат (6C) үүсгэдэг болохыг бүдүүвчээр
                 зураглан тодруулах
                 12.2е. Кребсийн циклийг товч загварчлан митохондрийн                   Сурагч эсийн
                 матриц дотор цитрат нь олон үе шат дамжин цитратад                     амьсгалын үе
                 эргэн хувирдаг бөгөөд энэ үед явагдах карбоксилгүйжих,                 шатыг бүдүүвчээр
              2  устөрөгчгүйжих үйл явцыг НАДН ангижрахтай холбон         Амьсгал ба    зураглаж, үүссэн
                                                                            энерги
                 тайлбарлах                                                             ГФА-ын хэмжээг
                 12.2ж. Хүчилтөрөгчийн оролцоотой явагдах исэлдэн                       тооцоолж чаддаг
                 фосфоржих процессыг дүрслэн загварчилж, түүний үе                      болно
                 шатыг нэгтгэн дүгнэх
                 12.2з. Хүчилтөрөгчийн хэмжээнээс хамаарч аэроб ба
                 анаэроб амьсгалаар үүсэх ГФА- ийн хэмжээ ялгаатай
                 болохыг харьцуулан, хөрөнгө мөөгөнд этанол, хөхтөн
                 амьтдын булчингийн эдэд сүүний хүчил үүсдэг болохыг
                 хүчилтөрөгчийн дутагдалтай холбон тайлбарлах
                 12.2и. Нүүрс ус, липид, уургийн задралаар үүсэх
                 энергийн тоон хэмжээг харьцуулах замаар липид энерги
                 ихтэй болохыг түүний найрлага дахь Н-ийн тоотой
                 холбон хэлэлцэх
                 12.2к. Амьсгалын итгэлцүүрийг урвалын тэгшитгэлд
                 үндэслэн тооцоолж, харьцуулах
                 12.2л. Амьсгалын энгийн хэмжигч (респирометр)
                 ашиглан амьсгалын итгэлцүүрийг хэмжих туршилтыг
                 гүйцэтгэн, амьсгалын эрчимд температурын нөлөөг
                 тодорхойлох
                 12.3а. Хлоропластын бүтцэд тулгуурлан фотосинтезийн
                 гэрлийн болон харанхуй шатны урвалуудыг тайлбарлах                     Сурагч
                 12.3б. Хлоропластын пигментүүдийн үүргийг гэрэл                        фотосинтезийн
                                                                                        гэрлийн болон
                 шингээлттэй холбон тайлбарлах                                          харанхуйн шатны
                 12.3в. Фотосинтезийн гэрлийн шатны урвалыг товч          Фотосинтез    урвал явагдах
              3  бичиглэлээр илэрхийлэх                                                 механизм, зүй
                 12.3г. Фотосинтезийн харанхуй шатны урвал (Кальвины                    тогтлыг илрүүлж,
                 циклийн 3 үе шат)-ын бүдүүвчийг зурах                                  түүнд нөлөөлөх
                                                                                        хүчин зүйлийг
                 12.3д. Фотосинтезийн хязгаарлагч хүчин зүйлүүдийн                      тодорхойлж чаддаг
                 нөлөөг (температур, нүүрсхүчлийн хий, гэрэл)                           болно
                 туршилтаар илрүүлэх





           96
   93   94   95   96   97   98   99   100   101   102   103