Page 66 - Эрүүл мэнд
P. 66

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР

                                         ГУРАВДУГААР ХЭСЭГ. XII АНГИ


            3.1. XII АНГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
             Үнэлгээний                                  Суралцахуйн үр дүн
               зорилт
                         •  Монгол  гэрийн  онцлог,  дотоод  заслыг  эрүүл  ахуйн  шаардлагад  нийцүүлэх  засах,
                           нийгмийн эрүүл мэндийг дэмжих бодлого, дүрэм журмын талаар мэдлэгтэй болно.
                         •  Өдөр  тутмын  хүнсэндээ  баяжуулсан  болон  зохицуулах  үйлчилгээтэй  хүнс  сонгохын
                           давуу талаар ойлголттой болно.
                         •  Сэтгэцийн  эрүүл  мэндийн  тулгамдсан  асуудал,  сэтгэцийн  хувьд  эрүүл  байхын  ач
               Мэдлэг
               ойлголт     холбогдлын талаар мэддэг болно.
                         •  Архи тамхи, мансууруулах бодистой холбоотой хууль эрх зүйн баримт бичгийн талаар
                           ойлголттой болно.
                         •  Гэрлэлт, эцэг эхийн үүрэг хариуцлага, бэлгийн хариу үйлдлийн талаар мэддэг болно.
                         •  Осол  гэмтлээс  сэргийлэх,  замын  хөдөлгөөний  аюулгүй  байдлын  тухай  хууль  дүрэм,
                           журам, нийгмийн халамж үйлчилгээний талаар мэдлэгтэй болно.
                         •  Монгол  гэрийн  дотоод  заслыг  орчин  үеийн  хөгжилтэй  нийцүүлэн  засах,  уламжлалт
                           ахуйд суралцах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ
                           оруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чадвартай болно.
                         •  Генийн  өөрчлөлттэй  бүтээгдэхүүнийг  шошгоос  унших,  генийн  өөрчлөлттэй  болон
                           биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүний талаар үнэлэлт, дүгнэлт өгнө.
               Чадвар    •  Сэтгэцийн хувьд эрүүл байхын ач холбогдлыг бусдад зөвлөж чаддаг болно.
                         •  Өөрийгөө  ба  бусдыг  хорт  зуршилд  өртөхгүй  байх,  түүнээс  сэргийлэх  ур  чадварыг
                           эзэмшинэ.
                         •  Гэр бүл, ирээдүйн амьдралаа төлөвлөж чаддаг болно.
                         •  Осол гэмтлээс сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг судалж, иргэний үүргээ
                           биелүүлэх, нийгмийн даатгалд хамрагдах чадвартай болно.
                         •  Уламжлалт ёс заншлаа дээдлэх хандлагатай болно.
                         •  Өөрийн  эрүүл  мэндэд  сөрөг  нөлөөгүй  хүнсийг  сонгож  хэрэглэдэг  ,  хүнсний  нэмэлт
                           бүтээгдэхүүнийг хэрхэн таних талаар бусдад туслан зөвлөнө.
                         •  Сэтгэцийн  тулгамдсан  асуудалтай  хүмүүсийг  ойлгож,  тусалж  дэмжих  хандлагатай
                           болно.
              Хандлага
                         •  Хорт зуршилд автахгүй  байх  эрүүл зан төлөв, хандлагыг төлөвшүүлнэ.
                         •  Бэлгийн харилцаанд хосууд харилцан бие биеэ хүндэтгэж, эрх тэгш харилцах нь чухал
                           болохыг ухаарна.
                         •  Иргэний  үүргээ  биелүүлж  хэвших,  нийгмийн  халамж  үйлчилгээ  хэрэгтэй  хүнд  сайн
                           дураараа туслах, дэмжлэг үзүүлж сурах хандлагатай болно.

            3.2. ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ ТУС БҮРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР,
            ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИН

            Үнэлгээний нэгж 1. Хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд

              №                Суралцахуйн зорилт                            Суралцахуйн үр дүн
                                                                Сурагч гэрийн дотоод засал тохижилт түүнд
                  12,01.а. Гэрийн дотоод засал, эрүүл ахуйн
              1                                                 тавигдах эрүүл ахуйн шаардлага чухал
                  шаардлагыг мэдэх
                                                                нөлөөтэй болохыг тайлбарладаг болно.
                  12,01.б. Нийгмийн эрүүл мэндийн бодлого,      Сурагч дүрэм, журам нь эрүүл мэндийг
                  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,
              2   дүрэм журам нь эрүүл мэндийг дэмжих,          дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд
                                                                нөлөөлдгийг өөрийн үгээр тайлбарладаг
                  өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд нөлөөлж       болно.
                  байгааг тайлбарлах




           64
   61   62   63   64   65   66   67   68   69   70   71