Page 37 - Эрүүл мэнд
P. 37
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР
ГУРАВДУГААР БҮЛЭГ. VIII АНГИ
3.1. VIII АНГИЙН ЭРҮҮЛИЙН МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
Үнэлгээний Суралцахуйн үр дүн
зорилт
• Сүрьеэ өвчин түүнээс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, вакцины товлолын
талаар мэдлэгтэй болно.
• Хоолны нэгжийг зөв тооцож гэр бүлийн гишүүддээ тохирсон хоол сонгоход тусалдаг.
• Сэтгэцийн хувьд эрүүл байхын ач холбогдлыг тайлбарлаж чаддаг болно.
Мэдлэг
ойлголт • Архи тамхины богино ба урт хугацааны сөрөг нөлөөг харьцуулан тайлбарладаг
• Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаар тайлбарлаж чаддаг
болно.
• Тэмцээн уралдааны үед зориулалтын хувцас, хэрэглэл хэрэглэхийн ач холбогдол,
шаардлагатай тохиолдолд үзүүлэх анхны тусламжийн талаар мэдлэгтэй болно.
• Сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх, вакцинд хамрагдахын ач тусыг
тайлбарлах чадвартай болно.
• Өөрийн бие махбодын онцлог, насны бүлэг тохируулан хоолоо сонгож сурна.
• Буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй таргалалт, чихрийн шижин
өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвартай болно.
• Асуудал бэрхшээлийн учир шалтгааныг олж, шийдвэрлэх оновчтой аргыг сонгож
Чадвар
чаддаг болно.
• Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаарх буруу ташаа
ойлголтыг няцаадаг болно.
• Тэмцээн, уралдааны үед зориулалтын хэрэгслийг зааврын дагуу зөв зохистой
хэрэглэж, эрсдлээс сэргийлэх, шаардлагатай нөхцөлд өөртөө болон бусдад анхны
тусламж үзүүлдэг болно.
• Сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндэд үзүүлэх
дархлаажуулалтын нөлөөг сурталчлах, дархлаажуулалтад тогтмол хамрагдах талаар
бусдад зөвлөн туслах хандлагатай болно.
• Сэтгэцийн эрүүл мэндийн янз бүрийн асуудлын үед мэргэжлийн хүнд хандах
хандлагатай болно.
• Дам тамхидалтаас сэргийлэх, өөрийнхөө эрүүл мэндийг хамгааалахын тулд бусдад
Хандлага
шаардлага тавьж сурна.
• Өөрийн болон бусдын бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийг
хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг болно.
• Аливаа эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхны тусламжийг зааврын
дагуу зөв хийж, өөрийн болон бусдын амь насыг аврах, бусдын сайн сайхны төлөө
сайн үйлс бүтээх хандлагатай болно.
Үнэлгээний нэгж 1. Хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд
№ Суралцахуйн зорилт Суралцахуйн үр дүн
8,01.а. Хувцасны төрөл, үүрэг, ач холбогдлыг мэдэх,
1 хувцсаа төрөл зориулалтаар нь тохируулан өмсдөг Сурагч хувцсаа төрөл, зориулалтаар нь
өөртөө тохируулан өмсдөг болно.
байх, арчлах, хадгалах арга замыг тодорхойлох
Сурагч сүрьеэгийн халдвараас өөрийгөө
8,01.б. Сүрьеэ өвчний үүсгэгч, илрэх шинж тэмдэг, болон бусдыг хамгаалах, урьдчилан
2
ялгаа, халдвараас урьдчилан сэргийлэх сэргийлэх арга замуудыг өөрийн үгээр
тайлбарладаг болно.
8,01.в. Дархлаажуулалтын ач холбогдлыг Сурагч дархлаажуулалтад хамрагдахын
3 тодорхойлох, түүнд хамрагдахын ач тус, эрүүл ач холбогдол, эрүүл мэндэд үзүүлэх
мэндэд үзүүлэх нөлөөг бусдад сурталчлах нөлөөллийг зөв тодорхойлдог болно.
35