Page 31 - Эрүүл мэнд
P. 31
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР
ХОЁРДУГААР БҮЛЭГ. VII АНГИ
2.1. VII АНГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
Үнэлгээний Суралцахуйн үр дүн
зорилт
Хүүхдийн хувцасны эрүүл ахуйн шаардлага, дотуур хувцас болон биеийн тамирын
хувцасны эрүүл ахуй, охид, хөвгүүдийн бэлгийн бойжилтын үеийн эрүүл ахуйн
дэглэмийн талаар мэдлэгтэй болно.
Хоолны “Гэр зөвлөмж”, хооллох нэгжийн талаар ойлголттой болно.
Өөртөө итгэлтэй харилцахын давуу талыг мэддэг болно.
Мэдлэг
ойлголт Архи болон тамхины найрлага, тэдгээрийн бие бялдрын өсөлт, гоо сайханд үзүүлэх
сөрөг нөлөөний талаар мэдлэгтэй болно.
Бэлгийн амьдрал, түүний бүрэлдэхүүн хэсэг, жирэмсний шинж тэмдэг, ургийн
хөгжлийн шатыг тайлбарлаж чаддаг болно.
Сургууль дээр хичээлийн хэрэгсэл, багаж төхөөрөмжтэй ажиллах аюулгүй
ажиллагааны дүрмийн талаар мэдлэгтэй болно.
Хувцасны болон охид, хөвгүүдийн бэлгийн бойжилтын үеийн эрүүл ахуйн дэглэмийг
сахих чадвартай болно.
Хоол хүнсэнд агуулагдах бичил шимт бодисын ач холбогдлыг мэдсэнээр хоол хүнсээ
тохируулан, аюулгүй зөв хэрэглэдэг болно.
Бусдад халамж анхаарал тавьж байгаагаа үгээр, үйлдлээр тодорхой илэрхийлж,
өөртөө итгэлтэй, үр дүнтэй харилцаж чаддаг болно.
Чадвар Архи тамхины хор нөлөөг ухамсарлан түүнээс зайлсхийх, эергээр татгалзах чадвар
эзэмшинэ.
Хайр, үерхэл нөхөрлөл, шохоорлолтой холбоотой сэтгэл хөдлөлөө ялгаж, зохицуулж
чаддаг болно.
Хүчирхийллийн үр дагаврыг тодорхойлж, бусдад тайлбарлаж чаддаг болно.
Сургууль болон олон нийтийн газар аюулгүй байдлаа хангахын ач холбогдлыг ухаарч
хэрэгжүүлэх чадвар эзэмшинэ.
Хувцасны болон охид, хөвгүүдийн бэлгийн бойжилтын үеийн эрүүл ахуйн дэглэмийг
сахиж, охид ариун цэврийн хэрэглэлийг зөв сонгож, хэрэглэдэг болно.
Хөдөлгөөний хомсдолын сөрөг нөлөөг ухаарч дасгал хөдөлгөөн тогмол хийдэг болно.
Бусдад анхаарал халамж хэрэгтэй нөхцөл байдалд мэдрэмжтэй ханддаг болно.
Хандлага Архи тамхины сөрөг нөлөөг ухамсарлах, бусдад нөлөөлөх хандлага бий болно.
Хүчирхийллийн үед бусдаас тусламж авах нь чухал, хүчирхийллийг бууруулж, таслан
зогсооход хүн бүр хувь нэмэр оруулах хэрэгтэйг ухаарна.
Олон нийтийн газар биеэ зөв авч явах, аливаа эрсдэлээс өөрийгөө болон бусдыг
хамгаалах хандлагатай болно.
Үнэлгээний нэгж 1. Хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд
№ Суралцахуйн зорилт Суралцахуйн үр дүн
7,01.а. Бэлгийн бойжилтын үеийн бэлгэ Сурагч бэлгийн бойжилтын үеийн бэлгэ
1 эрхтний ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм, эрхтний ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм
түүнийг сахихын ач холбогдлыг тайлбарлах сахихын ач холбогдлыг тайлбарладаг болно.
7,01.б. Хувийн эрүүл ахуйг сахих талаар аав, Сурагч хувийн эрүүл ахуйг сахихад эцэг эх,
2 ээж, асран хамгаалагчид болон сургуулийн асран хамгаалагчид болон сургуулийн үүрэг,
багш, захирал нарт хүсэлт бичих оролцоог тодорхойлдог болно.
29