Page 25 - Эрүүл мэнд
P. 25

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР

                                           НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. VI АНГИ


            1.1. VI АНГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
             Үнэлгээний                                  Суралцахуйн үр дүн
               зорилт
                         • Шүд эрүүл байх нь хүний биеийн эрхтэн тогтолцоонд  болон гоо сайханд нөлөөлдөг
                           болох,  түгээмэл  тохиолддог  халдварт  өвчнөөс  урьдчилан  сэргийлэх,  дотуур  хувцас,
                           ариун цэврийн хэрэглэлийг өөртөө тохируулан зөв  сонгож, хэрэглэх талаар мэдлэгтэй
                           болно.
                         • Хоол хүнсний илчлэг чанарын талаар мэдлэгтэй болно.
               Мэдлэг
               ойлголт   • Мэдрэмж, эерэг ба сөрөг сэтгэл хөдлөлийн талаар ойлголттой болно.
                         • Эмийг эмчийн заавраар хэрэглэхийн ач холбогдлын талаар ойлголттой болно.
                         • Үерхэл  нөхөрлөл,  хайраа  үр  дүнтэй  илэрхийлэх  арга  зам,  жендэрийн  хэвшмэл
                           ойлголтын талаар мэддэг болно.
                         • Гэртээ болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны үед тохиолдож болох аюул эрсдэлээс
                           өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар мэдлэгтэй болно.

                         • Шүдээ тогтмол зөв угаах, түгээмэл тохиолддог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,
                           дотуур хувцас, ариун цэврийн хэрэглэлийг өөртөө тохируулан зөв  сонгож, хэрэглэх
                           чадвартай болно.
                         • Илчлэг багатай болон ихтэй хүнсийг шошго ашиглан  ялган тодорхойлох чадвартай
                           болно.
                         • Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө үр дүнтэй зохицуулж чаддаг болно.
               Чадвар    • Өдөр бүр  тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвшихийн давуу талыг тодорхойлдог.
                         • Эрүүл ба эрүүл бус харилцааг ялгаж чаддаг болно.
                         • Үе  тэнгийнхний  дарамт  шахалтыг  шийдвэрлэж,  гутаан  доромжлох,  ялгаварлан
                           гадуурхах,  жендэрийн  хэвшмэл  ойлголтын  сөрөг  үр  дагаварт  дүн  шинжилгээ  хийж
                           чаддаг болно.
                         • Гэртээ болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны үед тохиолдож болох аюул эрсдэлийг
                           таамаглаж түүнээс хамгаалах арга замуудыг тодорхойлох чадвартай болно.
                         • Халдварт  өвчнөөс  урьдчилан  сэргийлэх,  эрүүл  мэндээ  хамгаалах,  өөрийн  болон
                           бусдын эрүүл мэндийн төлөө санаа тавих хандлагатай болно.
                         • Илчлэгийн хэмжээг харгалзан хоол хүнсээ сонгож, зохистой хэрэглээг хэвшүүлнэ.
              Хандлага
                         • Эмийн буруу хэрэглээнээс татгалздаг болно.
                         • Бусдад хүндэтгэлтэй ханддаг болно.
                         • Шаардлагатай тохиолдолд бусдад туслах, анхны тусламж үзүүлэх хандлагатай болно.
            1.2. ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ ТУС БҮРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР,
            ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИН

            Үнэлгээний нэгж 1.  Хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд

              №                  Суралцахуйн зорилт                            Суралцахуйн үр дүн
                  6,01.а. Шүдний бүтэц, үүргийг хоол боловсруулах    Сурагч шүд эрүүл байх нь хүний биеийн
                  эрхтэн тогтолцоо болон гоо сайхантай холбон
              1                                                      эрхтэн тогтолцоонд болон гоо сайханд
                  тайлбарлах, шүд цайруулах, пааландах               нөлөөлдгийг тайлбарладаг болно.
                  үйлчилгээний давуу, сул талыг тайлбарлах
                  6,01.б. Түгээмэл тохиолддог гэдэсний халдварт      Сурагч түгээмэл тохиолддог халдварт
              2   өвчнийг нэрлэж, халдвар дамжих зам, илрэх шинж     өвчнөөс урьдчилан сэргийлэх арга
                  тэмдэг, урьдчилан сэргийлэх арга замыг тайлбарлах замуудыг тайлбарладаг болно.

                                                                     Сурагч дотуур хувцас, ариун цэврийн
                  6,01.в. Дотуур хувцсаа зөв сонгох, түүний эрүүл
              3   ахуйн (угаах, арчлах хадгалах) охид ариун цэврийн   хэрэглэлийг өөртөө тохируулан зөв
                                                                     сонгож хэрэглэхийн ач холбогдлыг
                  хэрэглэлийг зөв сонгох, хэрэглэх
                                                                     тайлбарладаг болно.



                                                                                                            23
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30