Page 75 - Нийгэм судлал
P. 75
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР
ХОЁРДУГААР БҮЛЭГ. XI АНГИ
2.1. XI АНГИЙН НИЙГЭМ СУДЛАЛ ХИЧЭЭЛЭЭР СУРАГЧИЙН ХҮРЭХ СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
Сургалтын
хөтөлбөрийн Суралцахуйн үр дүн
зорилт
Сурагч нийгмийг танин мэдэх арга, аргачлал ашиглан нийгэм, нийгмийн харилцаа
(нийгмийн судалгаа, нийгмийн бүтэц, тотвортой тал, нийгмийн өөрчлөлт), соёл
(соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд, соёлын өөрчлөлт, монголчуудын
соёл ба соёлын даяаршил), эрх зүй (хүний эрх ба үндсэн хууль, иргэний эрх зүйн
Мэдлэг, харилцаа, иргэн ба төрийн харилцаа) эдийн засаг (төрийн эдийн засгийн бодлого,
ойлголт төрийн эдийн засгийн гадаад бодлого), улс төр (улс төрийн үйл явц, улс төрийн
институт), олон улсын харилцаа (Монгол Улс ба ОУХ-ы улс бус оролцогч, монгол
улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцоо, монгол улсын гадаад харилцааны
“зөөлөн хүчний” бодлого)-ы тулгуур ойлголтуудыг тодорхойлж, онолын гол үзэл
баримтлалыг тайлбарлаж, нийгмийн ухааны хэлээр бичиж, илтгэж чаддаг болно.
Сурагч баримт, жишээ, тохиолдлыг шинжлэх явцдаа нийгмийн бодит байдлыг танин
мэдэж, нийгмийн ухааны хэлээр бичиж, харилцаж чаддаг болно.
Сурагч тоон болон чанарын судалгааны энгийн арга, аргачлал ашиглан нийгмийн
Чадвар амьдралтай холбоотой мэдээлэлд боловсруулалт хийж, үр дүнг нь тайлбарлаж чаддаг
болно.
Сурагч нийгмийн амьдралтай холбоотой асуулт, асуудал дэвшүүлж шийдвэрлэх
явцдаа нийгмийн үзэгдэл, үйл явцад дүн шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч чаддаг
болно.
Сурагч нийгмийн үзэгдэл, үйл явцыг сонирхож, судлах хүсэл эрмэлзэлээ илэрхийлж
чаддаг болно.
Сурагч нийгмийн бодит байдал, үйлдэл, тэдгээрийн мөн чанар, тулгамдсан асуудалд
Хандлага бодитой, олон өнцгөөс хандаж, шийдвэрлэх арга зам, хувилбарын талаар санал
дэвшүүлж чаддаг болно.
Сурагч нийгмийн хөгжил, дэвшилд оролцох оролцооны боломж, идэвх зүтгэл, үнэт
зүйлс, хандлагаа эсээгээр илэрхийлж чаддаг болно.
73