Page 7 - Дүрслэх урлаг, технологи
P. 7

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР























                                                         Мэндчилгээ




                                                         Эрхэм баян-эрдэм мэдлэгийг түгээн
                                                         дэлгэрүүлэгч эрдэмтэн багш нар аа!



                 Хурдацтай  хувьсан  өөрчлөгдөж  буй  өнөөгийн  нийгэмд  зохицон  амьдрах  хувь  хүний
            эрэлтийг нийгмийн хэрэгцээтэй уялдуулан хөгжүүлэхэд дэлхийн улс орнууд ихээхэн анхаарч,
            боловсролын тогтолцоогоо улам бүр боловсронгуй болгож байна.
                 Сургалтын хөтөлбөрт суралцагчийн суралцах чадварын хөгжил, шинжлэх ухааны мэдлэг,
            ойлголтын эзэмшилт, аливаа зүйлийг судлах сонирхол, идэвх зүтгэлд гарч буй ахиц амжилтыг
            үнэлэхээр  үнэлгээний  зорилтыг  тодорхойлсон  бөгөөд  суралцагчийн  үнэлгээний  журамд
            “үнэлгээ нь шалгуурт суурилсан” байхаар заасан.
                 Боловсрол,  шинжлэх  ухааны  сайдын  2021  оны  “Шалгуур  үзүүлэлт  батлах  тухай”  А/180
            дугаар  тушаалаар  ерөнхий  боловсролын  сургуулийн  хичээл,  сургалтын  үр  дүнг  үнэлэх
            шалгуурыг боловсролын түвшин, анги, хичээл бүрээр сургалтын хөтөлбөрийн хүрэх үр дүнд
            нийцүүлэн боловсруулж, баталлаа.
                 Энэхүү шалгуур үзүүлэлт батлагдсанаар суралцагчийн ахиц амжилтыг ижил шалгуураар
            үнэлэх /суралцагчдын ялгаатай байдлыг тодорхойлох/, хичээлийн бэлтгэлийг чанартай хангах /
            ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ, ээлжит хичээлийн төлөвлөлт хийх/ зэрэг багш, суралцагч, эцэг эх, асран
            хамгаалагчийн хамтын ажиллагааг сайжруулах, эргэх холбоотой ажиллах боломж бүрдэх юм.
                    Оюунлаг, чадварлаг, бүтээлч шинэ эриний “Монгол хүн” бүтээх гол цөм, тулах цэг нь
            болсон багш, боловсролын ажилтан та бүхэнд эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн
            ерөөе.
                 Энэхүү  гарын  авлагыг  боловсруулахад  оролцсон  эрдэмтэн  багш,  судлаач  нар  болон
            техникийн дэмжлэг үзүүлсэн Азийн Хөгжлийн банкны “Эдийн засгийн үед боловсролын чанар,
            хүртээмжийг сайжруулах төсөл”, Дэлхийн банкны “Бага боловсролын шинэчлэл” төслийн хамт
            олонд талархал илэрхийлье.






                                     БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ


                                                                    Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН
                                                                          Боловсрол, шинжлэх ухааны сайд





                                                                                                            5
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12